Бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий нөхцөл

Бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий нөхцөл

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү Үйлчилгээний ерөнхий нөхцөл (цаашид "Нөхцөл" гэх) нь "Удам финанс ББСБ" ХХК (цаашид "Байгууллага" гэх) болон харилцагч (цаашид "Харилцагч" гэх)-ийн хооронд үүсэх зээлийн үйлчилгээ, зээлийн судалгаа, мэдээлэл солилцох болон үүнтэй холбоотой бусад харилцааг зохицуулна.

1.2. Энэхүү нөхцөл нь Байгууллагын салбар нэгж, албан байранд биечлэн үзүүлэх уламжлалт зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд хамаарах бөгөөд цахим аппликэйшний үйлчилгээг хамардаггүй болно.

1.3. Харилцагч нь зээлийн хүсэлтийн маягт бөглөж, гарын үсэг зурснаар энэхүү Үйлчилгээний нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.


Хоёр. Нэр томьёоны тодорхойлолт

  • Байгууллага: Зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий "Удам финанс ББСБ" ХХК-ийг хэлнэ.

  • Харилцагч: Байгууллагаас зээлийн үйлчилгээ авахаар хүсэлт гаргасан, эсхүл зээлийн гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээд, хамтран зээлдэгч, батлан даагчийг хэлнэ.

  • Зээлийн судалгаа: Харилцагчийн төлбөрийн чадвар, зээлийн түүх, барьцаа хөрөнгийг үнэлэх цогц үйл ажиллагааг хэлнэ.


Гурав. Үйлчилгээ авахад тавигдах шаардлага

3.1. Харилцагч нь Монгол Улсын хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэн эсхүл хууль ёсоор бүртгэлтэй хуулийн этгээд байна.

3.2. Харилцагч нь зээлийн судалгаанд шаардлагатай дараах бичиг баримтуудыг үнэн зөв, иж бүрэн бүрдүүлж өгөх үүрэгтэй:

  • Иргэний үнэмлэх (эсхүл улсын бүртгэлийн гэрчилгээ);

  • Орлого нотлох баримт (дансны хуулга, НДШ лавлагаа, бизнесийн бүртгэл гэх мэт);

  • Барьцаа хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, холбогдох лавлагаа;

  • Байгууллагаас шаардсан бусад нэмэлт материал.


Дөрөв. Зээл олгох, шийдвэрлэх үйл ажиллагаа

4.1. Зээлийн хүсэлтийг Харилцагч өөрийн биеэр Байгууллагын байранд ирж, батлагдсан маягтын дагуу гаргана.

4.2. Байгууллага нь зээлийн судалгааг дотоод журамд заасан хугацаанд хийж гүйцэтгэх бөгөөд зээл олгох эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ. Зээл олгохоос татгалзсан тохиолдолд Байгууллага шалтгааныг тайлбарлах үүрэг хүлээхгүй.

4.3. Зээл олгохоор шийдвэрлэсэн тохиолдолд талууд Иргэний хуульд нийцүүлэн "Зээлийн гэрээ" болон "Барьцааны гэрээ"-г бичгээр байгуулж, шаардлагатай тохиолдолд нотариатаар баталгаажуулна.

4.4. Зээлийн хүү, хураамж, хугацаа болон бусад нарийвчилсан нөхцөлийг тухайн зээлийн гэрээгээр тусгайлан зохицуулна.


Тав. Талуудын эрх, үүрэг

5.1. Байгууллагын эрх, үүрэг:

  • Харилцагчийн мэдээллийг хууль ёсны дагуу цуглуулж, Нууцлалын бодлогын дагуу чанд хадгалах;

  • Зээлийн судалгааны явцад Монголбанкны Зээлийн мэдээллийн сангаас лавлагаа авах;

  • Харилцагч зээлээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд хууль болон гэрээний дагуу зээлийг эргэн төлүүлэх, барьцаа хөрөнгөөр үүргээ гүйцэтгүүлэх ажиллагааг эхлүүлэх.


  • 5.2. Харилцагчийн эрх, үүрэг:

  • Зээлийн бүтээгдэхүүний нөхцөл, хүү, хураамжийн талаар үнэн зөв, ил тод мэдээлэл авах;

  • Байгууллагад өгсөн мэдээллийн үнэн зөв байдлыг бүрэн хариуцах (Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ);

  • Зээл болон түүний хүүг гэрээнд заасан хуваарийн дагуу хугацаандаа бүрэн төлөх үүрэгтэй.


5.2 Харилцагчийн эрх, үүрэг:

  • Зээлийн бүтээгдэхүүний нөхцөл, хүү, хураамжийн талаар үнэн зөв, ил тод мэдээлэл авах;

  • Байгууллагад өгсөн мэдээллийн үнэн зөв байдлыг бүрэн хариуцах (Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ);

  • Зээл болон түүний хүүг гэрээнд заасан хуваарийн дагуу хугацаандаа бүрэн төлөх үүрэгтэй.


Зургаа. Хариуцлага ба Маргаан шийдвэрлэх

6.1. Харилцагч зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд гэрээнд заасны дагуу зээлийн үндсэн хүү дээр нэмж нэмэгдүүлсэн хүү (хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд) тооцно.

6.2. Зээлийн мэдээлэл болон эргэн төлөлтийн явцыг хуулийн дагуу Монголбанкны Зээлийн мэдээллийн санд тогтмол шинэчлэн оруулна.

6.3. Энэхүү нөхцөл болон зээлийн үйлчилгээтэй холбоотой үүссэн аливаа маргааныг талууд зөвшилцөх замаар шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ.


Долоо. Бусад зүйл

7.1. Байгууллага нь үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд өөрчлөлтийг мөрдөгдөж эхлэхээс өмнө салбарын мэдээллийн самбар болон албан ёсны сувгуудаар харилцагчид мэдээлнэ.

7.2. Энэхүү нөхцөлд зохицуулаагүй харилцааг тухайн тусгайлсан Зээлийн гэрээ болон Монгол Улсын холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.

2016 оноос хойш иргэд, бичил, жижиг, дунд бизнесүүдэд шуурхай, хүртээмжтэй зээлийн үйлчилгээ үзүүлж байна.

Холбоо барих

7703-5555

info@udamfinance.mn

БГД, 26-р хороо,Монгол 99 төв,
10 давхар, 1001 тоот

© 2026 Удам Финанс. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

2016 оноос хойш иргэд, бичил, жижиг, дунд бизнесүүдэд шуурхай, хүртээмжтэй зээлийн үйлчилгээ үзүүлж байна.

Холбоо барих

7703-5555

info@udamfinance.mn

БГД, 26-р хороо,Монгол 99 төв, 10 давхар, 1001 тоот

© 2026 Удам Финанс. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

2016 оноос хойш иргэд, бичил, жижиг, дунд бизнесүүдэд шуурхай, хүртээмжтэй зээлийн үйлчилгээ үзүүлж байна.

Холбоо барих

7703-5555

info@udamfinance.mn

БГД, 26-р хороо,Монгол 99 төв,
10 давхар, 1001 тоот

© 2026 Удам Финанс. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.