Удам ХБҮЦ ₮9.5 тэрбумын санхүүжилт татан төвлөрүүллээ

Удам ХБҮЦ ₮9.5 тэрбумын санхүүжилт татан төвлөрүүллээ

Удам ХБҮЦ ₮9.5 тэрбумын санхүүжилт татан төвлөрүүллээ

Удам Финанс ББСБ ХХК-ийн охин компани болох “Удам Эй Би Эс ТЗК” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 283 дугаар тогтоолоор 9.5 тэрбум төгрөгийн Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ) гаргах зөвшөөрөл авч байсан бол өнөөдөр буюу 2026 оны 8 дугаар сарын 3-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаа албан ёсоор эхлүүлэн "Цан цохих" ёслолоо зохион байгууллаа. Арилжаа нээгдсэн даруйд хөрөнгө оруулагчдын өндөр идэвх, итгэлцлийн үр дүнд 9.5 тэрбум төгрөгийн нийт санал болгосон үнэт цаас 100 хувь биелэн, анхдагч зах зээлийн арилжаа амжилттай хаагдлаа. Удам Финанс ББСБ ХХК нь зээлийн үйл ажиллагаа, факторинг, богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга, итгэлцлийн үйлчилгээ зэрэг Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон таван тусгай зөвшөөрлийн хүрээнд 10 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж, 3 салбар нэгжээрээ дамжуулан харилцагчдадаа шуурхай, найдвартай санхүүгийн үйлчилгээг хүргэн ажиллаж байна. Компани нь татан төвлөрүүлж буй эх үүсвэрээ компанийн дунд хугацааны стратегийн зорилтын хүрээнд бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэхэд чиглүүлэн ашиглах төлөвлөгөөтэй байна. Энэхүү хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах ажиллагаанд андеррайтераар "Мандал Капитал Маркет ҮЦК" ХХК, арилжааны биржээр "Чингис хаан хөрөнгийн бирж" ХХК, хөрөнгө итгэмжлэн удирдагчаар "Юү Эй Эф Ассет Менежмент" ХХК, хуулийн зөвлөхөөр "Өмгөөллийн Кэй И Партнерс" ХХН, зээлийн шинжилгээ гаргагчаар "Си Пи Ти Эй Аудит" ХХК тус тус ажиллалаа. Хамтран ажилласан байгууллагууд, итгэл үзүүлсэн хөрөнгө оруулагчид, харилцагч, түншүүддээ талархал илэрхийлье.

2016 оноос хойш иргэд, бичил, жижиг, дунд бизнесүүдэд шуурхай, хүртээмжтэй зээлийн үйлчилгээ үзүүлж байна.

Холбоо барих

7703-5555

info@udamfinance.mn

БГД, 26-р хороо,Монгол 99 төв,
10 давхар, 1001 тоот

© 2026 Удам Финанс. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

БГД, 26-р хороо,Монгол 99 төв, 10 давхар, 1001 тоот

© 2026 Удам Финанс. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.