"Удам Финанс ББСБ" ХХК нь биржийн бус зах зээл дээр гаргасан бондынхоо ээлжит купон төлөлтийг товлосон хугацаандаа амжилттай гүйцэтгэсэн болохыг нийт хөрөнгө оруулагчиддаа дуулгахад таатай байна. Купоны төлбөрүүд хөрөнгө оруулагчдын бүртгэлтэй дансанд амжилттай шилжсэн бөгөөд бид харилцагчдынхаа итгэлийг хамгаалж, санхүүгийн зах зээлд хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлэн ажиллаж байна. Удам Финанс ББСБ-д итгэл хүлээлгэн, хамтран ажиллаж буй нийт хөрөнгө оруулагчиддаа баярлалаа.